Жамболат Тедеев шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагч болжээ
Ж.Тедеевийг 2001-2010 онд ОХУ-ын шигшээ багийг удирдаж байхад 2004, 2008 оны олимпоос бөхчүүд нь долоон алтан медаль хүртэж, тэрхүү хугацааны бүх ДАШТ-д багийн дүнгээр тэргүүлж байсан юм.
Мэдээллийн алба

ОХУ-ын чөлөөт бөхийн шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагчаар Жамболат Тедеевийг томилжээ. Энэ тухай шийдвэрийг ОХУ-ын бөхийн холбооны Ерөнхийлөгч Михаил Мамиашвили хэлэхдээ “Жамболат Тедеевт танд баг тамирчдаа олимпийн наадамд амжилттай бэлтгэхэд амжилт хүсье. Манай шигшээ багт үр дүн юу юунаас чухал. Зорилгодоо хүрэхийн тулд хувийн амбицыг орхиж, хүчин зүтгэлээ нийлүүлж нэгтгэх хэрэгтэй” гэжээ.
Ж.Тедеевийг 2001-2010 онд ОХУ-ын шигшээ багийг удирдаж байхад 2004, 2008 оны олимпоос бөхчүүд нь долоон алтан медаль хүртэж, тэрхүү хугацааны бүх ДАШТ-д багийн дүнгээр тэргүүлж байсан юм.


















