“Жамуха сэцэн” дуулалт жүжиг тайзнаа амилна
Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид ирэх баяр наадмын өдрүүдэд “Жамуха сэцэн” дуулалт жүжгийг тайзнаа амилуулахаар болжээ.
Мэдээллийн алба

Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид ирэх баяр наадмын өдрүүдэд “Жамуха сэцэн” дуулалт жүжгийг тайзнаа амилуулахаар болжээ. Жүжгийн ерөнхий найруулагчаар СТА н.Баатарсүрэн, хөгжмийн зохиолчоор СТА Б.Батжаргал нар ажиллаж байгаа аж.
Дашрамд өгүүлэхэд, тус театрын хамт олон 2011 онд зохион байгуулагдсан “Гэгээн муза” наадмаас “Арвантавны сар” дуулалт жүжгээрээ шилдэг гол дүрийн шагналыг хүртэж байсан билээ.


















