Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Жангар” туулиар хүүхэлдэйн кино бүтээжээ

Өвөрмонголын өөртөө засах орны уран бүтээлчид 500 гаруй жилийн түүхтэй “Жангар” туулиар 100 бүлэгтэй хүүхэлдэйн кино хийжээ.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Жангар” туулиар хүүхэлдэйн кино бүтээжээ
“Жангар” туулиар хүүхэлдэйн кино бүтээжээ. Зураг: МҮОНРТ

Өвөрмонголын өөртөө засах орны уран бүтээлчид 500 гаруй жилийн түүхтэй “Жангар” туулиар 100 бүлэгтэй хүүхэлдэйн кино хийжээ.
“Жангар хүүхэлдэйн киног бүтээхэд 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг тусгай студид зураг авалт хийж, компьютер графикийн аргыг нэлээд ашиглажээ. Гэхдээ хүүхэлдэйн киноны гол баатруудын яриа болон тулааны хэсгийг илүү бодитой болгохын тулд мэргэжлийн жүжигчдийг тоглуулж, хуулбарласан байна
Монголын эртний уран зохиолын гурван оргилын нэг болох “Жангар” тууль нь угсаатны зүй, зан заншил, аж ахуй, ёс суртахуун, түүх, хэл, уран зохиол, хүмүүний нийгэмшил, улс төрийн бодлого зэрэг бүхий л салбарыг багтааж чадсан сод бүтээл юм.
Баруун Монгол, Ойрад-Халимагаас гаралтай энэхүү туулийг олон орны эрдэмтэн сонирхон судалснаас гадна Орос, Герман хэлнээ орчуулагдан түгжээ.

Хуваалцах