Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Жанжин цадиг” түүхэн сэдэвт туужийн уралдаан эхэллээ

“Төрт Ёс, Хаадын Сан”-гаас нийт уран бүтээлчдийн дунд түүхэн сэдэвт туужийн уралдаан зарлаж байна.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Жанжин цадиг” түүхэн сэдэвт туужийн уралдаан эхэллээ
“Жанжин цадиг” түүхэн сэдэвт туужийн уралдаан эхэллээ. Зураг: МҮОНРТ

“Төрт Ёс, Хаадын Сан”-гаас нийт уран бүтээлчдийн дунд түүхэн сэдэвт туужийн уралдаан зарлаж байна. Уралдаанд ирүүлэх бүтээл нь 20-р зууны эхэн үеийг хүртэлх Монгол Улсын түүхэнд гавьяат их сайд, баатар жанжидын тухай байх бөгөөд /хэмжээ А-4, Arial 10, мөр хоорондын зай 1.15/ 45-60 нүүр байна.
Уралдааны материалыг khaans13@yahoo.com хаягаар хүлээн авна.

Уралдаанд ирүүлэх туужийн хамт өөрийн товч намтар, уран бүтээлийн жагсаалт, 12х15 хэмжээтэй 1 хувь зураг, харилцах утас, И-мэйл хаягаа хавсаргана уу.

Өмнө нь манай “Төрт ЁС, Хаадын Сан”-гаас зарласан түүхэн сэдэвт туужийн уралдаанд шалгарсан бүтээлүүд эмхэтгэгдэн "Хаан цадиг", "Хатан цадиг" номууд уншигч олны хүртээл болсон билээ. Энэ номууд гарсан цагаасаа байнгын Бестселлер болж ирлээ. Энэ удаад ч гэсэн уран бүтээлчид та бүхнийг өргөнөөр оролцож бүтээлүүдээ ирүүлнэ гэдэгт итгэж байна. Түүхэн сэдэвт туужийн уралдааны бүтээлүүдийг 2014 оны 10 дугаар сарын 13-наас 2014 оны 12-р сарын 13 хүртэл хүлээн авч, дүнг 2015-01-13-ны дотор гаргана.

УРАЛДААНЫ ШАГНАЛ
1-р байр / 1 – 1 500 000 төг.
2-р байр / 1 – 1 000 000 төг.
3-р байр / 1 – 800 000 төг.
Тусгай байр / 9 – 300 000 төг.

Төрт Ёс, Хаадын Сан
Лавлах утас: 9908-9369

Хуваалцах