Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Жаргаагүй нар” дахин “мандана”

Тус жүжгийн зохиолыг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар бичиж, найруулагчаар Ч.Түвшин ажилласан бол гол дүр болох Д.Нацагдоржид Б.Шинэбаяр, түүний гэргий Пагмадуламд Н.Баярмаа нар тоглосон юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Жаргаагүй нар” дахин “мандана”
“Жаргаагүй нар” дахин “мандана”. Зураг: МҮОНРТ

Шинэ цагийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, төр нийгмийн зүтгэлтэн Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ой, Улсын Драмын Эрдмийн Театрын үүсэн байгуулагдсаны 85 жилийн ой 2016 онд тохиосон.

Их зохиолчийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн “Жаргаагүй нар” эмгэнэлт драмын жүжгийг Улсын драмын эрдмийн тайзнаа өнгөрөгч онд толиуулсан билээ. Тэгвэл энэ жүжгийг өнөөдрөөс 22 хүртэл дахин тоглох гэж байна.

Хуваалцах