Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Жаргаагүй нар” түүхэн жүжиг тавигдана

“Жаргаагүй нар” жүжгийг энэ сарын 4-нөөс эхлэн олон нийтийн өмнө дэлгэнэ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Жаргаагүй нар” түүхэн жүжиг тавигдана
“Жаргаагүй нар” түүхэн жүжиг тавигдана. Зураг: МҮОНРТ

Шинэ цагийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, төр нийгмийн зүтгэлтэн Д. Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ой энэ онд тохиож байна. Түүхэн энэ ойг Улсын Драмын Эрдмийн театр 85 жилийнхээ хүрээнд онцлон, их зохиолчын амьдрал уран бүтээлээс сэдэвлэсэн “Жаргаагүй нар” түүхэн жүжгийг тайзнаа тавих гэж байна.

Гучин нэгхэн насыг насласан хэдий ч сэтгэл оюундаа байсан хязгааргүй их суу билэг оюуны гайхамшигт өв сангаа ирээдүй хойчдоо өвлүүлэн өгсөн түүнийг өнөө цагт бахархан мөнхжүүлэхэд энэхүү жүжгийн гол агуулга оршжээ.

Жүжигт, тухайн үеийн улс төрийн нөхцөл байдал гэхээс илүүтэй Д.Нацагдоржийн нийгмийг хэрхэн соён гэгээрүүлж байсан, залуу насны хайр дурлал хүсэл мөрөөдлийн талаар илэрхийлэхийг зорьжээ.

“Жаргаагүй нар” жүжгийг энэ сарын 4-нөөс эхлэн олон нийтийн өмнө дэлгэнэ. Нээлтийн тоглолтын үеэр кино болон дүрслэх урлагт мөнхрөн үлдсэн их зохиолчийн амьдрал, уран бүтээлийг харуулсан “Монгол арлын суут гэрэл зургийн үзэсгэлэнг мөн дэлгэх юм байна.

Хуваалцах