Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Жаргалтай айл манайх" нийтийн дуун цэнгүүн болно

Нийтийн хос дуучдын энэ цаг үеийн төлөөлөл Б.Болд, Э.Чулуунчимэг нар энэ сарын 14, 15-нд уран бүтээлийн “Жаргалтай айл манайх” тоглолтоо хийх гэж байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Жаргалтай айл манайх" нийтийн дуун цэнгүүн болно
"Жаргалтай айл манайх" нийтийн дуун цэнгүүн болно. Зураг: МҮОНРТ

Нийтийн хос дуучдын энэ цаг үеийн төлөөлөл Б.Болд, Э.Чулуунчимэг нар энэ сарын 14, 15-нд уран бүтээлийн “Жаргалтай айл манайх” тоглолтоо хийх гэж байна. Тэд өнгөрөгч аравдугаар сард шинэ цомгийнхоо нээлтийг хийгээд байсан бол энэ удаад уран бүтээлийн тайлангаа тавих аж.

Хос дуучид тоглолтын бэлтгэлдээ хэдийнээ гарсан бөгөөд тоглолт Монголын бөхийн өргөөнд болно. Мөн залуу дуучид айл гэрийг эрүүл энх, эв найрамдалт амьдралд уриалан хоёр ч гэр бүлд таван ханатай өргөө цагаан гэр бэлэглэж, хүмүүнлэгийн үйлс өрнүүлжээ.

Хуваалцах