Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Жастин Лин: Ханыг ирүүлэх шийдвэр гаргах амаргүй байсан

тус франчайзын сүүлийн буюу 10 дахь анги урьдчилсан товоор 2021 оны дөрөвдүгээр сард кино театруудаар гарна

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жастин Лин: Ханыг ирүүлэх шийдвэр гаргах амаргүй байсан
Жастин Лин: Ханыг ирүүлэх шийдвэр гаргах амаргүй байсан. Зураг: МҮОНРТ

Эхний анги нь 2001 онд нээлтээ хийсэн “Fast and Furious” буюу "Галзуу хурд" киноны шинэ ангид тус цувралыг зургаадугаар ангиас хойш орхисон Ази гаралтай жүжигчин Кан Сун(Хан) эргэн ирж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл "Галзуу хурд" киноны есдүгээр анги “Fast saga” буюу “Хурдны домог” киноны найруулагч Жастин Лин сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Хан нууцлаг, дотно мэдрэмжтэй дүр. Үзэгчид бидний шийдвэрийг ойлгох учраас Хантай хамт дахин аялалд гарахаар шийдсэн. Гэхдээ түүнийг дахин ирүүлэх шийдвэр гаргах амаргүй байсан” хэмээжээ.

Сонирхуулахад, гарсан цагаасаа хойш өнгөрсөн 19 жилийн хугацаанд үзэгчдийг байлдан дагуулсан "Галзуу хурд" киноны есдүгээр анги ирэх тавдугаар сард нээлтээ хийх бөгөөд тус франчайзын сүүлийн буюу 10 дахь анги урьдчилсан товоор 2021 оны дөрөвдүгээр сард кино театруудаар гарна.

Хуваалцах