Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Жэймс Камерон “тахимаа өглөө”

найруулагч Жэймс Камерон тус кино багийнханд ““Avengers: Endgame” кино бүх цаг үеийн хамгийн их ашиг орлого олсон киноны жагсаалтыг хаанчилж эхэлсэнд баяр хүргэе” хэмээжээ

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жэймс Камерон “тахимаа өглөө”
Жэймс Камерон “тахимаа өглөө”. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 26-нд нээлтээ хийсэн “Avengers: Endgame” кино хоёр тэрбум 790 сая ам.долларын ашиг олсноор бүх цаг үеийн хамгийн их ашиг орлого олсон киногоор тодорсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Эргэн сануулахад, Уг жагсаалтыг алдарт найруулагч Жэймс Камероны 2009 онд нээлтээ хийсэн “Avatar” бүтээл хоёр тэрбум 789 сая ам.доллараар тэргүүлж байсан билээ. Харин хоёрдугаар байрт мөн л Жэймс Камероны найруулсан 1997 онд үзэгчдэд хүрсэн “Титаник” кино хоёр тэрбум 187 сая ам.доллараар жагсаалтыг өнгөлж байв. Ийн ах, дүү Руссо нар алдарт найруулагч Жэймс Камероны “хаанчлал”-ыг нураасан юм.

Тэгвэл дээрх шинэ амжилттай холбогдуулан найруулагч Жэймс Камерон тус кино багийнханд ““Avengers: Endgame” кино бүх цаг үеийн хамгийн их ашиг орлого олсон киноны жагсаалтыг хаанчилж эхэлсэнд баяр хүргэе” хэмээжээ.

Хуваалцах