Жеки Чан коронавирусийн эм гаргасан хүнийг сая юаниар шагнана
Тэрбээр “Шинжлэх ухаан, технологи бол энэ өвчнийг ялах гол түлхүүр. Коронавирусийн эсрэг эмийг хурдан бүтээх байх гэж би найдаж байна.
Мэдээллийн алба

БНХАУ-ын жүжигчин Жеки Чан шинэ коронавирусийг эдгээх эм гаргасан хүнд нэг сая юань амлажээ.
“Strait Times”-д бичсэнээр тэрбээр “Шинжлэх ухаан, технологи бол энэ өвчнийг ялах гол түлхүүр. Коронавирусийн эсрэг эмийг хурдан бүтээх байх гэж би найдаж байна. Гол нь мөнгө биш. Би хотын гудамж хоосрохыг хармааргүй байна. Нутгийнхан маань өвчнөөс болж, үрэгдэж байгааг хармааргүй байна” гэж хэлсэн байна.


















