Жэки Чаны тоглосон киноноос Монгол ахуй мэдрэгдэнэ
Жүжигчин Жэки Чаны тоглосон инээдмийн адал явдалт "Skiptrace" хэмээх кино маргааш БНХАУ-д нээлтээ хийнэ. Тус кинонд ӨМӨЗО-д очдог хэсэг гарах бөгөөд Монгол бөх, дээл, архи, бүжиг, наадам гарах аж.
Мэдээллийн алба

Жүжигчин Жэки Чаны тоглосон инээдмийн адал явдалт "Skiptrace" хэмээх кино маргааш БНХАУ-д нээлтээ хийнэ. Тус кинонд ӨМӨЗО-д очдог хэсэг гарах бөгөөд Монгол бөх, дээл, архи, бүжиг, наадам гарах аж.
Адал явдалт инээдмийн энэхүү киноны гол баатар болох мөрдөгч Бенни Блек буюу Жэки Чан мафийн босс Виктор Вонгийн гараас зээ охиноо аврахаар явж байгаагаар эхэлнэ. Мөрийтэй тоглоомонд хамаг хөрөнгөө алдаж, өр ширэнд баригдсан дампуу залуу Коннор Уотс буюу Жонни Ноксвилл түүнтэй хамт явах агаад мафийн босс алс холын Монголд нуугдсан нь тэдэнд ихээхэн хүндрэл учруулна.
Гэмт хэрэгтний гараас зээ охиноо аврахын тулд Блэк Монголын мөнх цаст уул нуруу, говь цөлөөр урт удаан, аюултай замыг туулахад хүрнэ.


















