Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Женко клубийн тамирчин З.Мөнхтулга “NJCAA” дивизионд түрүүллээ

Тэрбээр Монгол Улсад гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатарын удирдлаган дор "Женко" клубт бэлтгэлээ базаадаг билээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Женко клубийн тамирчин З.Мөнхтулга “NJCAA” дивизионд түрүүллээ
Женко клубийн тамирчин З.Мөнхтулга “NJCAA” дивизионд түрүүллээ. Зураг: МҮОНРТ

1990-ээд оны Монголын чөлөөт бөхийн хөнгөн жингийн шилдэг бөхчүүдийн нэг ОУХМ Т.Зүүнбаянгийн хүү, энэ жилийн насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл медальт З.Мөнхтулга “NJCAA” дивизионы 157 lbs буюу 71.2 кг-ын жинд түрүүлжээ.

Иллионис мужийн “Сommunity college”-оос барилдаж нийт таван барилдаан хийж жиндээ аваргалав.

Тэрбээр Монгол Улсад гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатарын удирдлаган дор "Женко" клубт бэлтгэлээ базаадаг билээ.

Сонирхуулахад Т.Сүхбаатар түүний авга ах гэдгийг бөх сонирхогчид андахгүй биз ээ.

Хуваалцах