Женни Франссон Шведийн олимпийн багаас бүрмөсөн хасагдлаа
“Рио-2016” олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ий алт, мөнгөн медальт Шведийн Женни Франссон өнгөрсөн жилийн Нур-Султаны ДАШТ-д эмэгтэйчүүдийн
Мэдээллийн алба

“Рио-2016” олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ий алт, мөнгөн медальт Шведийн Женни Франссон өнгөрсөн жилийн Нур-Султаны ДАШТ-д эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн ч стероид метилтестостерон гэх хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогдоод байгаа юм.
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос түүний барилдах эрхийг хэдий хугацаагаар хасах талаар шийдвэр одоогоор хараахан гаргаагүй байна. Хэдийгээр 32 настай Франссон намайг хорлосон гэж үзэж байгаа ч Шведийн олимпийн хороо (SOC)-ноос түүнийг Шведийн олимпийн багаас бүрмөсөн хасаж байгааг баасан гарагт зарлав. Хэрэв UWW-гаас түүний эрхийг хасах шийдвэрийг албан ёсоор зарласан тохиолдолд хөдөлмөрийн баатар Соронзонболдын Батцэцэг ДАШТ-ий хошой алт, хошой мөнгөн медальтай болно.
Эх сурвалж: Монголын бөхийн холбоо


















