Женнифер Лауренсе өөрийгөө муу жүжигчин гэж дүгнэдэг
Женнифер Шрадер Лауренсе бол АНУ-ын залуу, чадвартай жүжигчдийн нэг юм. Түүнийг бид “Өлсгөлөн тоглоом-1, 2”-т тоглосноор нь таних болсон билээ. Тэрбээр 1990 оны наймдугаар сарын 15-нд төрсөн бөгөөд 175 см өндөр юм байна.
Мэдээллийн алба

Түүнчлэн энэ оны FHM сэтгүүлийн “Дэлхийн хамгийн тачаангуй бүсгүйчүүд”-ийн эхний байрт түүний нэр бичигдэж байсан аж. Тэрбээр нэгэн удаа өгсөн ярилцлагадаа “Би ер нь их муу жүжигчин, би хоол хийхдээ сайн биш, юм оёж ч чадахгүй. Миний ганц чаддаг зүйл бол нум сум харвах. Өмнө нь хэзээ ч гартаа барьж байгаагүй зүйлээ “Өлсгөлөн тоглоом” кинонд тоглохдоо сурсан” гэжээ.