Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Жерард гурван долоо хоног талбайд гарахгүй

Английн алдарт “Ливерпүүл” клубын ахлагч Стивен Жерард 25 дугаар тойргийн хүрээнд “Тоттенхэм”-тэй тулсан тоглолтын үеэр шөрмөсний бэртэл авч, 68 дахь минутад талбайг орхисон.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жерард гурван долоо хоног талбайд гарахгүй
Жерард гурван долоо хоног талбайд гарахгүй. Зураг: МҮОНРТ

Английн алдарт “Ливерпүүл” клубын ахлагч Стивен Жерард 25 дугаар тойргийн хүрээнд “Тоттенхэм”-тэй тулсан тоглолтын үеэр шөрмөсний бэртэл авч, 68 дахь минутад талбайг орхисон. Тэгвэл тэрбээр 2-3 долоо хоног талбайд гарах боломжгүй гэсэн эмчийн дүгнэлтийг гарджээ.

Тиймээс Жерард премьер лигийн хүрээнд “Саутгэмптон”, лигийн цомын хүрээнд “Кристал Палас”, Европа цомын хүрээнд Туркийн “Бешикташ” клубтэй хийх тоглолтыг өнжихөөр болоод байна. Түүнээс гадна гуравдугаар сарын 1-нд “Манчестер Сити”-тэй хийх тоглолт болоод “Бешикташ”-тай хийх хариу тоглолтыг ч өнжиж магадгүй юм.

Хуваалцах