Жессика Эннис Хилл дөрвөн тэмцээнд тэргүүлээд байна
"Рио-2016"- олимпийн наадам хөнгөн атлетикийн тэмцээнээр үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн хөнгөн атлетикийн долоон төрөлт тэмцээнээс эхний дөрөв нь болж өндөрлөлөө.
Мэдээллийн алба

"Рио-2016"- олимпийн наадам хөнгөн атлетикийн тэмцээнээр үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн хөнгөн атлетикийн долоон төрөлт тэмцээнээс эхний дөрөв нь болж өндөрлөлөө. Хөнгөн атлетикийн саадтай 100 метрийн гүйлт, өндрийн харайлт, бөөрөнцөг шидэлт, 200 метрийн уралдаан гэсэн дөрвөн тэмцээний дараах нийт оноогоор Их Британийн тамирчин, Лондоны олимпийн аварга Жессика Эннис Хилл 4057 оноогоор тэргүүлж байна.
Тэрбээр саадтай 100 метрийн төрөлд 12.84 секундын амжилт гарган эхний байрт орсон бол Барбадосын тамирчин Акела Жонес 13.00 секундээр хоёрдугаар байрт оржээ. Харин гуравдугаар байрт Нидерландын тамирчин Надин Виссер 13.02 секундээр гуравдугаар байрт орсон. Лондоны олимпоос алтан медаль хүртсэн Жессика Эннис Хиллийг одоо уртын харайлт, жад шидэлт, 800 метрийн уралдаан гэсэн тэмцээн хүлээж байгаа юм.


















