Жижиг хуруу илүү мэдрэмтгий байдаг гэнэ
Канадын Онтарио мужийн МакМастер Их Сургуулийн судлаачид жижиг хурууны хүрэх мэдрэхүй нь илүү хөгжсөн байдаг гэж Нервологийн сэтгүүлд хэвлэгдсэн судалгаагаараа баталжээ.
Мэдээллийн алба

Канадын Онтарио мужийн МакМастер Их Сургуулийн судлаачид жижиг хурууны хүрэх мэдрэхүй нь илүү хөгжсөн байдаг гэж Нервологийн сэтгүүлд хэвлэгдсэн судалгаагаараа баталжээ.
Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү хүрэх мэдрэхүй нь их нарийн хөгжсөн байдаг хэдий ч яагаад ийм байдаг талаар одоог хүртэл баталж чадаагүй байна.
Эмэгтэйчүүдийн хуруу нарийн үзүүртэй байдаг бөгөөд жижиг хуруу нь том хурууны хүртэхүйн мэдрэмжээс хамаагүй илүү байдаг гэж уг шинэ судалгаагаар үзжээ.
Судлаачид 100 оюутныг судалгаандаа хамруулж, оюутнуудын долоовор хурууг хэмжсэн байна. Жижиг хуруутай оюутнууд ялангуяа эмэгтэйчүүд хүрч буй гадаргуугаа нарийн ялгасан байна.
Долоовор хуруу бусад хуруунуудыг бодвол илүү мэдрэмтгий байдаг бөгөөд судалгааг удирдсан доктор Даниел Гоулрехийн судласнаар бол мэдрэхүй нь үргэлж сайжирч байдаг гэжээ.
Тэрээр одоо насанд хүрэгчдээс хүүхдүүдийн хуруу илүү мэдрэмтгий юу, үгүй юу гэдгийг судлахаар төлөвлөж байна. Харин Лондоны Их Сургуулийн доктор Энди Брэмнэр хүүхдийн хүртэхүйн талаар судалсан байна.
Түүний үзэж байгаагаар хүүхдийн хүртэхүй нь маш онцгой байдаг учир нь хүүхдийн жижигхэн гар, биеэс шалтгаалаад илүү мэдрэмжтэй байдаг гэжээ.
“Эцэг эхчүүд, багш нар хүүхдүүдэд ‘Битгий юманд хүр’ гэж хэлэхээсээ өмнө бодох хэрэгтэй” гэж доктор Энди Брэмнэр зөвлөж байна.


















