Жим Керри “How Roland Rolls” нэртэй хүүхдийн ном гаргана
Алдарт инээдмийн жүжигчин Жим Керри “How Roland Rolls” гэдэг нэртэй хүүхдийн ном гаргахаар ажиллаж эхэлжээ.
Мэдээллийн алба

Алдарт инээдмийн жүжигчин Жим Керри “How Roland Rolls” гэдэг нэртэй хүүхдийн ном гаргахаар ажиллаж эхэлжээ.
Жим Керри энэ талаараа “Миний эцэг эх тамхи их татдаг хүмүүс байсан. Би тэд нарыг удахгүй үхэх байх гэдгээс их айдаг байсан. Дараа нь юу болсон гээч. Хүүхэд бүрт ч иймэрхүү айдас байдгийг ойлгосон. Айдсаа авч хаях хэрэгтэй гэдгийг мэдэж авсан. Энэ нь хамгийн зөв арга. Хүмүүс зохиолыг минь уншснаар өөрсдийн дотоод хүнийг олж авна гэдэгт найдаж байна” хэмээн ярьсан байна.


















