Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Жипро", "Улаанбаатар Мазаалайнууд" дээд лигийн эрх авлаа

Харин Мөнгөн медаль, Мөнгөн шагнал, Дээд Лигийн эрхийг Ц.Энхболдбаатар дасгалжуулагчаар удирдуулсан "Улаанбаатарын Мазаалайнууд" клуб авч, клубийнхээ түүхэн цаг мөчийг сэргээхээр дээд лигийг зорих тасалбар авлаа.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Жипро", "Улаанбаатар Мазаалайнууд" дээд лигийн эрх авлаа
"Жипро", "Улаанбаатар Мазаалайнууд" дээд лигийн эрх авлаа. Зураг: МҮОНРТ

"Мазала" үндэсний дээд лигийн эрх авахын төлөөх "Мазала 1-р Лиг"-ийн гайхалтай өрсөлдөөн 04-р сарын 28-аас 10-р сарын 06-ны хооронд өрнөлөө.

Шилжин явах цом, Алтан медаль, Мөнгөн шагнал, Дээд Лигийн эрхийг С.Энхбат дасгалжуулагчтай "Жипро" клуб хүртэж, хоёр дахиа үндэсний дээд лигийн босгыг алхаж байна.

Харин Мөнгөн медаль, Мөнгөн шагнал, Дээд Лигийн эрхийг Ц.Энхболдбаатар дасгалжуулагчаар удирдуулсан "Улаанбаатарын Мазаалайнууд" клуб авч, клубийнхээ түүхэн цаг мөчийг сэргээхээр дээд лигийг зорих тасалбар авлаа.

"Мазала" нэгдүгээр лигийн хүрэл медалийг Д.Нанжид дасгалжуулагчтай "ДМЮ" клубийн залуу хөвгүүд энгэртээ зүүлээ. "ДМЮ" клубийн нэгдүгээр лигт өрсөлдсөн энэ багийн дундаж нас ердөө 17.17 байсан хэдий ч дээд лигийн эрх авсан "Мазаалайнууд"-тай адил 37 оноо цуглуулж, хоорондын тоглолтын дүрмээр хүрэл медаль дээр буув.

Дээрх гурван багаас гадна 4-10-р байр эзэлсэн багууд байрлалын дагуу мөнгөн шагналын эрхтэй болж байгаа юм.

Тэмцээний шилдгийн шагналуудыг:

Шилдэг хаалгач:

№1 Б.Буддорж /УБ-ын Мазаалайнууд/

Шилдэг хамгаалагч:

№5 О.Очбаяр /Ховд/

Шилдэг хагас хамгаалагч:

№10 А.Мөнх-Оргил /ДМЮ/

Шилдэг довтлогч:

№10 Б.Намсрай /Соёмбын Барсууд/ 27 гоол

Шилдэг шүүгч:

Э.Нямсайхан /талбайн шүүгч/
Б.Логьшир /туслах шүүгч/ нар тус тус хүртлээ.

Хуваалцах