Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Жирэмсэн эхийн шүдийг эрүүл байлгах нь чухал

Жирэмсэн байх хугацаанд биед гарч байгаа гормоны өөрчлөлтүүд нь таны буйлыг хавагнуулж улайлган хөндүүр болгодог.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жирэмсэн эхийн шүдийг эрүүл байлгах нь чухал
Жирэмсэн эхийн шүдийг эрүүл байлгах нь чухал. Зураг: МҮОНРТ

Жирэмсэн байх хугацаанд биед гарч байгаа гормоны өөрчлөлтүүд нь таны буйлыг хавагнуулж улайлган хөндүүр болгодог. Энэ байдлыг жирэмсний үе дэх буйлны үрэвсэл гэх бөгөөд эмчлэгдээгүй тохиолдолд шүдний тулгуур эдийн өвчин болдог байна.Эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд та доорх энгийн зөвлөмжүүдийг дагана уу


1.Угаах утсаар цэвэрлэх
• Шүд буйлны өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд фтор агуулсан оогоор зөөлөн үстэй сойзоор өдөрт 2-оос доошгүй угаах
• Өдөрт нэг удаа унтахын өмнө шүдний утсаар шүдний завсруудыг цэвэрлэх
• Хэрэв угааж чадахгүй хордлоготой бол фтор агуулсан ам зайлагчаар зайлах
• Бөөлжиж байгаа бол зүгээр усаар зайлж байх
2. Эрүүл хооллох
• Жимс ногоо, сүү сүүн бүтээгдэхүүн, загас, өндөг, самар, үр тариа, чихэрлэг хоол хүнсний зүйлсийг зөвхөн үндсэн хоолны үед хэрэглэнэ. /хийжүүлсэн ундаа, чихэрлэг сок ундааны оронд бага клортой сүү, усыг сонгох /
• Хоол хооронд ус ууж байх
• Чихэрлэг зүйлсийг багасгах зогсоох үүнд: бүх төрлийн чихэрлэг шингэн зүйлс, жигнэмэг, чихэр
• Ксилитол, саахаргүй бохь, гаа, хэрэглэж байх
3. Шүдний эмчийн үзлэг
• Жирэмсний эхний үед шүдний эмчид очиж амны хөндийн үзлэгт орох
• Жирэмсэн гэдгээ шүдний эмчдээ хэлж төрөх хугацаанаасаа өмнө амны хөндийг эрүүлжүүлэх
• Эмчийн зааврын дагуу амны хөндийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах
НАУСТ их эмч: Д.Нямсүрэн, Д.Эрдэнэтөгс

Хуваалцах