Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Жиү жицүгийн дэлхийн аварга хүү шагналынхаа мөнгөөр мод тарьжээ

Б.Шинэтулга саяхан урд хөршид болсон жиү жицүгийн олон улсын тэмцээнд түрүүлсэн

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жиү жицүгийн дэлхийн аварга хүү шагналынхаа мөнгөөр мод тарьжээ
Жиү жицүгийн дэлхийн аварга хүү шагналынхаа мөнгөөр мод тарьжээ. Зураг: МҮОНРТ

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын хоёрдугаар сургуулийн сурагч “Шинэ бадрах” дэвжээний тамирчин Б.Шинэтулга АНЭУ-д зохион байгуулагдсан жиү жицүгийн ДАШТ-ий өсвөр үеийн хөвгүүдийн 45 кг-д түрүүлж, дэлхийн аварга болсон. Тэрбээр өнгөрсөн онд ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн бөгөөд энэ жил амжилтаа ахиулж аваргалсан юм. Тэгвэл Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил дэлхийн аварга сурагчийг гурван сая төгрөгийн мөнгөн шагналаар урамшуулжээ. Харин Б.Шинэтулга шагналынхаа мөнгөөр нутагтаа 20 га газар мод тарьсан байна.

Сонирхуулахад, Б.Шинэтулга саяхан урд хөршид болсон жиү жицүгийн олон улсын тэмцээнд түрүүлсэн.

Хуваалцах