Жо Байден: Энэ бол манай улсын хувьд баярт мөч
АНУ-ын Төлөөлөгчдийн танхим өөрт нь хариуцлага тооцох баримтыг дэмжсэний дараа АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трамп Ардчилсан намын нэг эмэгтэй гишүүнийг шүүмжилсэн байна.
Мэдээллийн алба

АНУ-ын Төлөөлөгчдийн танхим өөрт нь хариуцлага тооцох баримтыг дэмжсэний дараа АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трамп Ардчилсан намын нэг эмэгтэй гишүүнийг шүүмжилсэн байна.
Тэрбээр өөрийнх нь эсрэг гар өргөсөн төлөөлөгч Дебби Дингеллийн үйлдэлд харамсч байна гээд "Би түүний нас барсан нөхрийг төрийн оршуулгаар оршуулахыг зөвшөөрсөн байхад Дебби Дингелл надад хариуцлага тооцохыг дэмжлээ. Түүний нөхөр Жонн Дингелл магадгүй тамаас өнгийгөөд харж байгаа байх” гэж хэлснийг хэвлэлүүд онцлон мэдээлж байна.
Түүний энэ үгийн хариуд гишүүн эмэгтэй “Миний нөхөр насан туршдаа төрд зүтгэснийхээ дараа бүх хүндлэл сайшаалаа хүртсэн" гээд "Таны хэлсэн хатуу ширүүн энэ үг намайг их хүнд байдалд орууллаа” гэсэн утгатай мэдэгдэл хийжээ.
Харин Дональд Трампын улс төрийн гол өрсөлдөгч гэгддэг байсан дэд Ерөнхийлөгч асан Жо Байден “Энэ бол манай улсын хувьд баярт мөч” гэж твиттер хуудсандаа бичжээ.


















