“Жокер” кинонд Брюс Вэйн гарна
эл бүтээлийн найруулагчаар Мартин Скорсезе ажиллах байсан боловч ажил нь давхцаж Тодд Филипс бүтээхээр болсон. Гэхдээ киноны ихэнх хэсэг Скорсезын ажлууд аж
Мэдээллийн алба

Венецийн кино наадмын хамгийн том шагнал болох "Алтан арслан"-г хүртсэн “Жокер” кино энэ сарын 4-нд нээлтээ хийнэ. Тус бүтээлийн гол баатрыг Холливудын жүжигчин Уакин Феникс, хөтлөгч Мюррэй Фрэнклиний дүрийг Роберт Дениро, Артурын хайртай бүсгүй Софигийн дүрийг Зази Бийтз бүтээсэн. Эл бүтээлд бүтэлгүй алиалагч Артур Флэк солиоролд автаж, хэрхэн Жокер гэгдэх гэмт хэрэгтэн болон хувирч байгаа талаар өгүүлэх юм.
Хэдийгээр Жокер кино комик номоос сэдэвлэн бүтээгдсэн боловч комик ертөнцийн хамгийн ууртай, догшин эрийн тухай учир “R” буюу зөвхөн насанд хүрэгчдэд зориулагдсан гэсэн ангилалд багтсан.
Анх Жокерын дүрийг жүжигчин Цезарь Ромеро 1960 онд бүтээж, түүнээс хойш Жэк Николсон, Марк Хэмилл, Хит Лэжэр, Жаред Лето нар бүтээж, хамгийн сүүлд Кэмэрон Монахан телевизийн цувралд “амилуулсан”.
2019 оны Жокер кинонд Брюс Вэйн гарах ч гэлээ супер баатрынхаа хувцсыг огт өмсөхгүй аж. Тиймээс эл бүтээлд Бэтмен огтоос гарахгүй. Харин үйл явдал Готам хотод өрнөнө.
Сонирхуулахад, эл бүтээлийн найруулагчаар Мартин Скорсезе ажиллах байсан боловч ажил нь давхцаж Тодд Филипс бүтээхээр болсон. Гэхдээ киноны ихэнх хэсэг Скорсезын ажлууд аж.


















