Жокович, Федерер нар аваргын төлөө тоглоно
Талбайн теннисний эрэгтэйчүүдийн оны шилдгийг тодруулах "ATP World Tour Finals" тэмцээний аваргын төлөө тоглохоор Сербийн Новак Жокович, Швейцарийн Рожер Федерер нар шалгарлаа.
Мэдээллийн алба

Талбайн теннисний эрэгтэйчүүдийн оны шилдгийг тодруулах "ATP World Tour Finals" тэмцээний аваргын төлөө тоглохоор Сербийн Новак Жокович, Швейцарийн Рожер Федерер нар шалгарлаа. Хагас шигшээд өрсөлдөх эрхийн төлөөх тоглолт өнгөрсөн шөнө болж, дэлхийн манлай теннисчин Новак Жокович Азийн тэргүүн теннисчин Кей Нишикорийг 6:1, 3:6, 6:0-оор, Швейцарийн Рожер Федерер нутгийн теннисчин Стан Вавринкаг мөн л гурван үе үргэлжилсэн тоглолтод 4:6, 7:5, 7:6-аар хожсон юм.
Ийнхүү аваргаа хамгаалахаар тоглож буй Сербийн Новак Жокович, тус тэмцээний зургаан удаагийн аварга Швейцарийн алдарт теннисчин Рожер Федерер нар аваргын төлөө өрсөлдөхөөр шалгараад байна. Тэмцээний шагналын сан нийт 6.5 сая ам.доллар билээ.


















