Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Жоли дахин кинонд тоглохгүй

Холливудын шилдэг эмэгтэй жүжигчдийн нэг Анжелина Жоли сүүлчийн дүрээ бүтээсэн талаар Лондоны “Mall on Sunday” сонинд мэдээлжээ.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жоли дахин кинонд тоглохгүй
Жоли дахин кинонд тоглохгүй. Зураг: МҮОНРТ

Холливудын шилдэг эмэгтэй жүжигчдийн нэг Анжелина Жоли сүүлчийн дүрээ бүтээсэн талаар Лондоны “Mall on Sunday” сонинд мэдээлжээ. Тэрбээр одоогоор Клеопатра хатны дүрийг бүтээж байгаа бөгөөд ийнхүү жүжигчний карьераа дуусгасан байна. Гэхдээ тэрбээр жүжиглэхээ больсон ч Холливудаас холдохыг хүсэхгүй байгаа аж. Жоли өмнө нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би жүжигчин байхаа боливол найруулагч эсвэл зохиолч болно. Энэ ажлуудыг хийж чадна гэдэгтээ би итгэлтэй байна” хэмээн ярьж байсан билээ.

Хуваалцах