Жон Жи Хён “Netflix”-ийн цувралд гол дүр бүтээнэ
Жон Жи Хён хамгийн сүүлд 2016 онд "Цэнхэр тэнгисийн домог" цувралд гол дүр бүтээсэн бөгөөд дөрвөн жил завсарлага авсны эцэст кино урлагт эргэн ирж байна
Мэдээллийн алба

БНСУ-ын жүжигчин Жон Жи Хён “Netflix” кино компаниас хөгжүүлсэн анхны Солонгос цуврал болох "Kingdom" (Хаант улс) цувралын II болон III бүлэгт тоглохоор болжээ. Тэрбээр хоёрдугаар бүлгийн төгсгөлд гарч ирэх бөгөөд гуравдугаар бүлгийн гол дүрийг бүтээх аж.
Жон Жи Хён хамгийн сүүлд 2016 онд "Цэнхэр тэнгисийн домог" цувралд гол дүр бүтээсэн бөгөөд дөрвөн жил завсарлага авсны эцэст кино урлагт эргэн ирж байна.


















