Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Жонон” хамтлаг олон улсын хөгжмийн фестивальд оролцож байна

“Жонон” хамтлагийнхан БНСУ-д “Ulsan-2015” нэртэй олон улсын хөгжмийн фестивальд оролцож байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Жонон” хамтлаг олон улсын хөгжмийн фестивальд оролцож байна
“Жонон” хамтлаг олон улсын хөгжмийн фестивальд оролцож байна. Зураг: МҮОНРТ

“Жонон” хамтлагийнхан БНСУ-д “Ulsan-2015” нэртэй олон улсын хөгжмийн фестивальд оролцож байна. Энэхүү фестивальд манай улсаас өөр уран бүтээлчид оролцоогүй агаад дэлхийн нэлээн олон чадварлаг хамтлаг, дуучин, бүжигчин, уран нугараачид үзэгчдэд бүтээлээ толилуулж буй. Зохион байгуулагчид оролцогч уран бүтээлчдийг нэг цагийн турш бүтээлээ зочдод хүргэх эрх олгосон. "Жонон" хамтлагийнхан хамгийн сайн болсон гэж үзсэн хөгжмөө эгшиглүүлэхээр бэлдэж байгаа гэсэн. Тэгээд ч тэд энэ хоттой анх удаа танилцаж байгаа аж.

Энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа нь Улсан хотыг олон улсад танилцуулах зорилготой юм байна.

Хуваалцах