Жосеф Кларк: Энэ спортоор хичээллээд би олон сайхан дурсамжтай боллоо
Энэ төрөлд Их Британийн тамирчин Жосеф Кларк /Joseph Clarke/ тэргүүн байр эзэлж, алтан медалийн эзэн болсон юм.
Мэдээллийн алба

“Каное” завины слалом төрөл бол ширүүн урсгалтай голоор сүлжиж завьтайгаа явдаг хэцүү төрлүүдийн нэг. Энэ төрөлд Их Британийн тамирчин Жосеф Кларк /Joseph Clarke/ тэргүүн байр эзэлж, алтан медалийн эзэн болсон юм. Ингээд медаль авсан сэтгэгдлийг нь одоо та бүхэндээ хүргэе.
Жосеф Кларк “Үгээр илэрхийлэхийн аргагүй үнэхээр сайхан мэдрэмж төрж байна. Би бүр амьсгал ч авч чадахгүй байна. Энэ спортоор хичээллэснээрээ би олон сайхан дурсамжтай боллоо. Мөн би гэр бүл, найз нөхөд, улс орныхоо бахархал нь болж чадлаа. Тэд маань намайг энд суугаад дэмжиж байсан. Одоо хаана сууж байгааг нь харж чадаагүй л байна. Надтай адил маш их баярлаж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна” гэжээ. Түүнээс уралдааных нь гол тактик юу байсныг асуухад “Би эргэлтүүд дээрээ аль болох алдахгүй байхыг хичээсэн. Мөн цагаа сайн тооцоолсны ачаар би алтан медалийн эзэн болж чадлаа” гэж ярьжээ.


















