Жозе Моурино: Челси манай хүчтэй өрсөлдөгч
Дасгалжуулагч Жозе Моурино Примьер лигийн өнгөрсөн улирлын аварга болсон Челси клубыг хамгийн хүчтэй өрсөлдөгчөөр нэрлэжээ.
Мэдээллийн алба

Дасгалжуулагч Жозе Моурино Примьер лигийн өнгөрсөн улирлын аварга болсон Челси клубыг хамгийн хүчтэй өрсөлдөгчөөр нэрлэжээ. Тэд өнгөрсөн улирлыг Английн том лигийн гол өрсөлдөөнийг өрнүүлсэн Ман Сити клубээс найман онооны илүүтэйгээр тэргүүлсэн юм.
Жозе Моурино “Би илүү бодитой хандахыг хичээж хоёр өрсөлдөгчийг л сонгосон. Бид ердөө хоёрхон багийг л ялж чадаагүй. Тэдэнд хожигдоогүй ч бас хожиж чадаагүй. Ман Сититэй бид хоёр тоглож, хоёр тэнцсэн, бас Саутхэмптонтой хоёр тоглож, хоёр тэнцсэн” гэжээ.


















