Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Жүдо бөхийн Азийн АШТ-ээс алт, мөнгө хүртлээ

Жүдо бөхийн залуучуудын болон өсвөрийн Азийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Хонконгод эхэллээ.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жүдо бөхийн Азийн АШТ-ээс алт, мөнгө хүртлээ
Жүдо бөхийн Азийн АШТ-ээс алт, мөнгө хүртлээ. Зураг: МҮОНРТ

Жүдо бөхийн залуучуудын болон өсвөрийн Азийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Хонконгод эхэллээ. Тэмцээний эхний өдөр Монголын жүдочид нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ. Залуучуудын +70 кг-д Б.Уранбилэг алтан медаль хүртэж, Ази тивийн аварга боллоо.

Өсвөр үеийн Ази тивийн аваргад Монголын багийн эхний медалийг 55 кг-д Б.Баяраа мөнгөн медаль хүртлээ. Эмэгтэйчүүдийн 70 кг-д М.Даваасүрэн мөнгөн медалийн эзэн боллоо.

Хуваалцах