Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 73, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг-д медалийн эзэд тодорно.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жүдо бөхийн  Азийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Зураг: МҮОНРТ

ХонгКонг Улсад жүдо бөхийн 2017 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэллээ.

Шар тивийн аваргад 28 орны 244 жүдоч өрсөлдөж байна. Манай 17 жүдоч 14 жинд хүч үзэж эхлэв.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 73, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг-д медалийн эзэд тодорно.

Манай бөхчүүдээс эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг эхний тойрогт БНХАУ-ын Ван Жү Яаог цэвэр ялсан. Улмаар шөвгийн наймд БНАСАУ-ын Жон Ю Сунийг хоёр вазаригаар өвдөг шороодуулж хагас шигшээд үлдлээ. Одоо манай аварга БНСУ-ын Жеон Во Кеонтой оноолт таарав.

Эмэгтэйчүдийн 57 кг-д Олимпийн мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт Д.Сумъяа, 63 кг-д ОУХМ Б.Ганхайч, Б.Мөнгөнчимэг нар хэсгийн аваргын төлөө барилдахаар боллоо.

Эрэгтэйчүүдээс 66 кг-д Г.Хэрлэн, 73 кг-д Г.Одбаяр, Б.Батгэрэл нар мөн шөвгийн наймд үлдээд байна.

Хуваалцах