Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдын нэрс тодорчээ

Жүдо бөхийн 2026 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 16-19-ний өдрүүдэд Өвөрмонголын Ордос хотод зохион байгуулагдана.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдын нэрс тодорчээ
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдын нэрс тодорчээ. Зураг: МҮОНРТ

Жүдо бөхийн 2026 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 16-19-ний өдрүүдэд Өвөрмонголын Ордос хотод зохион байгуулагдана.

Тус тэмцээнд оролцох тамирчдын нэрсийг зарласан байна. Энэ удаагийн Азийн АШТ-д энэ оны Улсын аваргууд оролцох журмыг баримталж, дараах тамирчдын нэрсийг гаргажээ.

Эрэгтэй

  • 60 кг. Т.Түмэнжаргал

  • 66 кг. К.Ёолк, Ө.Жанцандорж

  • 73 кг. О.Уранбаяр

  • 81 кг. О.Шинэбаяр

  • 90 кг. А.Мөнх-Эрдэнэ

  • 100 кг. Ц.Ган-Эрдэнэ

  • +100 кг. О.Цэцэнцэнгэл, Ө.Пэрэнлэйжамц

Эмэгтэй

  • 48 кг. Ж.Анударь

  • -52 кг. М.Нандин-Эрдэнэ

  • -57 кг. Т.Ариунзаяа, М.Цэндбазар

  • -63 кг. Л.Энхрийлэн

  • -70 кг. С.Лхагвадулам

  • -78 кг. О.Хүслэн, Ж.Урангоо

  • +78 кг. А.Адьяасүрэн нар оролцоно

Өнгөрсөн жил Азийн АШТ Тайландын Бангкокт болоход Монголын баг тамирчид хоёр мөнгө, гурван хүрэл медальтай ирсэн.

Хуваалцах