Жудо бөхийн ДАШТ өнөөдөр эхлэнэ
Жудо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлнэ. Тэмцээн ирэх сарын 01-нийг хүртэл Бразилийн Рио-де-Жанейро хотноо үргэлжлэн явагдах юм.
Мэдээллийн алба

Жудо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлнэ. Тэмцээн ирэх сарын 01-нийг хүртэл Бразилийн Рио-де-Жанейро хотноо үргэлжлэн явагдах юм.
Энэ жилийн дэлхийн аваргын нэг онцлог нь Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос баталсан шинэ дүрмийн дагуу явагдах бөгөөд урьд нь ДАШТ-д оролцож буй улсуудын хувьд нэг жинд тус бүр хоёр тамирчнаа сойх эрхтэй байсан бол энэ жилээс эхлэн эрэгтэй, эмэгтэй төрөлд тус тус есөн тамирчнаа оролцуулах юм. Харин аль жинд хэдэн тамирчин оролцуулах эсэхийг тухай улсын жудогийн холбоо нь шийдэх ажээ.
Шигшээ багийн тамирчид дасгалжуулагч О.Балжинням, Н.Түвшинбаяр, Д.Баттулга, Х.Эрдэнэт-Од, Ш.Цэвэлмаа нарын удирдлага дор дэлхийн аваргад барилдана.
Эрэгтэй
60 кг: Д.Амартүвшин, Г.Болдбаатар
66 кг: С.Мияарагчаа, Д.Төмөрхүлэг
73 кг: Х.Цагаанбаатар, С.Ням-Очир
81 кг: О.Ууганбаяр
90 кг: Х.Цогтгэрэл
-100 кг: Б.Тэмүүлэн
+100 кг: Б.Сугаржаргал
Эмэгтэй
48 кг: М.Уранцэцэг, Г.Отгонцэцэг
52 кг: А.Цолмон, Б.Бат-Эрдэнэ
57 кг: Д.Сумъяа
63 кг: Ц.Цэрэнханд, Б.Мөнгөнчимэг
70 кг: Ц.Наранжаргал
78 кг: Т.Мөнхтуяа


















