Жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагчдын шинэ бүрэлдэхүүн тодорчээ
Сонирхуулахад, Хонконгийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан М.Бундмаа, ОУХМ Б.Батгэрэл нар гэрээгээ хугацаанаас нь өмнө цуцалж, ирэх бүтэн сайнд эх орондоо ирэх гэнэ.
Мэдээллийн алба

Японд болсон ДАШТ-ий дараа Монголын жүдо бөхийн холбооны гүйцэтгэх захирал М.Бөхбат, жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажлаа өгсөн билээ.
Улмаар Монголын жүдо бөхийн холбооноос шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатар томилогдсон юм.
Тэрбээр Токиогийн олимп хүртэл хамтарч ажиллах дасгалжуулагчийн багаа бүрдүүлжээ.
Үүнд гавьяат тамирчин Д.Цэрэнханд, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин М.Бундмаа, Азийн АШТ-ий хошой хүрэл медальт, “Алдар” спорт хорооны дасгалжуулагч П.Нямлхагва, ОУХМ Ч.Болдбаатар, Б.Батгэрэл нар багтсан байна.
Сонирхуулахад, Хонконгийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан М.Бундмаа, ОУХМ Б.Батгэрэл нар гэрээгээ хугацаанаас нь өмнө цуцалж, ирэх бүтэн сайнд эх орондоо ирэх гэнэ.


















