Жүдо бөхийн өсвөрийн аваргууд тодорлоо
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн нэрэмжит 2015 оны Жүдо бөхийн өсвөр үеийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.
Мэдээллийн алба

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн нэрэмжит 2015 оны Жүдо бөхийн өсвөр үеийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд дүүргүүдийн спорт хороо, клуб, дэвжээ, ерөнхий боловсролын сургууль зэрэг 70 гаруй байгууллагын 600 тамирчин оролцсон байна. Тус тэмцээнд 1998 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн тамирчид оролцсон юм.
Тэмцээний эхний VIII байрт шалгарсан тамирчид ирэх дөрөвдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд Увс аймгийн Улаангом хотод зохиогдох өсвөр үеийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болсон юм.
Эрэгтэй багийн дүнгээр: I байр “Мэргэжлийн сургалттай спортын дунд сургууль” I байр “Женко” клуб III байр “Тэмүүжин” клуб Эмэгтэй багийн дүнгээр: I байр Хан-Уул дүүрэг “Женко” клуб, II байр “Тэмүүжин” клуб, III байр ОБЕГ-ын “Аврагч” спорт хороо тус тус медальт байрт шалгарлаа.


















