Жүдоч Г.Болдбаатар эх орондоо ирлээ
Г.Болдбаатарыг өнөөдөр “Чингис хаан” нисэх буудалд гэр бүлийнхэн нь болоод тамирчид, спортод хайртай олон хүн халуун дотноор угтан авлаа. Тэрээр жүдо бөхийн дэлхийн аварга болоод буй манай улсын гурав дахь тамирчин юм.
Мэдээллийн алба

Жүдо бөхийн ДАШТ-нд оролцоод ирсэн Монголын баг тамирчид өнөө өглөө эх орондоо ирлээ. Манай шигшээ багийн тамирчин ОУХМ Г.Болдбаатар эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд алтан медаль хүртэж “Дэлхийн аварга” хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртсэн. Мөн эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумъяа шагналт V байрт шалгарсан амжилттай байна. Түүнчлэн манай эмэгтэй баг мөнгөн медаль хүртсэн билээ.