Жүдочдын УАШТ болно
Жүдочдын энэ оны анхны тэмцээн буюу насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 9-11-нд "Буянт-Ухаа" спортын ордонд болох гэж байна.
Мэдээллийн алба

Жүдочдын энэ оны анхны тэмцээн буюу насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 9-11-нд "Буянт-Ухаа" спортын ордонд болох гэж байна. Энэ тэмцээнээр манай тамирчдын тив дэлхий, олон улсын тэмцээнд зодоглох эрх нээгдэх юм. Насанд хүрэгчдийн УАШТ эрэгтэйчүүдийн дунд анх 1978 онд эхэлж байсан бол эмэгтэйчүүдийн дунд 1993 онд анхлан зохион байгуулагдаж байжээ.


















