Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Жүдочид Азийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөнө

Жүдо бөхийн тамирчид энэ сарын 26-28-нд Хонгконгт болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд хүч үзэхээр өнөөдөр эх орноосоо мордлоо.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жүдочид Азийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөнө
Жүдочид Азийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөнө. Зураг: МҮОНРТ

Жүдо бөхийн тамирчид энэ сарын 26-28-нд Хонгконгт болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд хүч үзэхээр өнөөдөр эх орноосоо мордлоо.

Нийт 28 орны 244 жүдоч өрсөлдөх энэ удаагийн тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын 18 жүдоч 14 жинд өрсөлдөнө. Баг тамирчдыг Монгол Улсын ардын багш О.Балжинням, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Баттулга, Х.Эрдэнэт-Од нар дасгалжуулан оролцоно.

Монгол Улс 17 тамирчин явуулахаар мэдүүлгээ өгсөн ч багийн барилдаантай тул хүнд жингүүдэд давхардсан нэр өгч байгаа тухай эх сурвалж мэдээллээ. Тухайлбал, +100 кг жинд Ө.Дүүрэнбаяр, Н.Түвшинбаяр нарын нэр бичигдсэн байна.

Эрэгтэй

-60 Ж.Амарболд

-66 Г.Хэрлэн

-73 Г.Одбаяр

-81 Н.Дагвасүрэн

-81 О.Ууганбаатар

-90 Г.Алтанбагана

-100 Л.Отгонбаатар

+100 Ө.Дүүрэнбаяр

Эмэгтэй

-48 М.Уранцэцэг

-52 Л.Сосорбарам

-52 Ч.Аззаяа

-57 Д.Сумъяа

-57 Ц.Хулан

-63 Б.Ганхайч

-63 Б.Мөнгөнчимэг

-70 Б.Хулан

+78 Б.Мөнхтуяа

Хуваалцах