Жүдочид багийн дэлхийн аваргын анхны хүрэл медалиа авлаа
Казахстаны Астана хотноо жүдо бөхийн 2015 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 24-30-ны өдрүүдэд болж өндөрлөлөө.
Мэдээллийн алба

Казахстаны Астана хотноо жүдо бөхийн 2015 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 24-30-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Өчигдөр дэлхийн шилдэг эрэгтэй, эмэгтэй 16 баг дэлхийн аваргын төлөө өрсөлдсөнөөс манай эрэгтэй баг ХҮРЭЛ медаль хүртэж, эмэгтэй баг V байрт орлоо.
Тэгвэл багийн дэлхийн аваргад манай жүдочид түүхэн хүрэл медалийг Астанагийн татамигаас хүртэж чадлаа. "D" хэсэгт багтсан эрэгтэй баг Куба (5-0), Гүржийг (3-2) хожиж, хагас шигшээд үлдсэн ч БНСУ-ын багт хожигдсон. Улмаар хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд нутгийн тамирчидтай барилдаж 4:1-ээр илүүрхэн хожлоо.
Хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд -66 кг жинд Д.Төмөрхүлэгийн оронд МУГТ, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, +90 кг жинд Б.Тэмүүлэнгийн оронд МУГТ, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр нар барилдсан юм.
Хүрэл медалийн төлөөх барилдаан:
-66 кг: Габит Ессимбетов - Х.Цагаанбаатар (Вазари үнэлгээгээр ялсан)
-73 кг: Жансай Смагулов - Г.Одбаяр (4 торгуулиар цэвэр ялсан)
-81 кг: Азиз Калкаманулю - О.Ууганбаатар (боох мэхээр цэвэр ялсан)
-90 кг: Самат Ессэн - Л.Отгонбаатар (даралтаар цэвэр ялсан)
+90 кг: Максим Раков - Н.Түвшинбаяр (вазари, юүко үнэлгээгээр ялсан)


















