Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

Жүдочид бэлтгэлдээ гарчээ

Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох “Чингис хаан” гранпри уламжлалт тэмцээн өнөө жил гурав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жүдочид бэлтгэлдээ гарчээ
Жүдочид бэлтгэлдээ гарчээ. Зураг: МҮОНРТ

Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох “Чингис хаан” гранпри уламжлалт тэмцээн өнөө жил гурав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Тэмцээн долоодугаар сарын 3-5-ны өдрүүдэд "Буянт-Ухаа" спортын ордонд болно. Монгол Улсын хувьд зохион байгуулагч орны давуу эрхийн дагуу жин тус бүрт дөрвөн жүдоч барилдах юм. Эндээс манай жүдочид олимпийн эрхийн оноогоо ахиу авахаар бэлтгэл сургуулилтаа базааж эхэллээ.

Монголын жүдо бөхийн шигшээ баг "Говь резорт" бэлтгэлийн төвд нэгдсэн бэлтгэлд гарсан. Эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд барилдах 56 жүдоч, шигшээ багийн таван дасгалжуулагч бэлтгэлд хамрагдаж байна.

Хуваалцах