Жүдочид ДАШТ-ий гол бэлтгэлээ базаалаа
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ Унгарын Будапешт хотноо наймдугаар сарын 28-нд эхэлнэ.
Мэдээллийн алба

Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчид БНСУ болон Японд олон улсын хамтарсан бэлтгэл хийлээ.
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ Унгарын Будапешт хотноо наймдугаар сарын 28-нд эхэлнэ.
Тус тэмцээний өмнөх олон улсын энэхүү хамтарсан бэлтгэлд дэлхийн шилдэг жүдочид хамрагдаж, ДАШТ-ий өмнөх гол бэлтгэлээ базаалаа.
Монголын жүдочид зургадугаар сарын 30-нд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотын Гранпри тэмцээнд оролцоод ДАШТ-ий нэгдсэн бэлтгэлдээ орно.


















