Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Жудочид эх орондоо ирлээ

Өнөө өглөө жүдо бөхийн 2013 оны насанд хүрэгчдийн ДАШТ-д амжилттай оролцож, багийн амжилтаар тавдугаар байрт шалгарсан Монголын жүдочид эх орондоо хүрэлцэн ирлээ.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жудочид эх орондоо ирлээ
Жудочид эх орондоо ирлээ. Зураг: МҮОНРТ

Өнөө өглөө жүдо бөхийн 2013 оны насанд хүрэгчдийн ДАШТ-д амжилттай оролцож, багийн амжилтаар тавдугаар байрт шалгарсан Монголын жүдочид эх орондоо хүрэлцэн ирлээ.

Бразилийн Рио-де-Жанейро хотноо наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 1-ний хооронд болсон тус тэмцээнд манай улсаас нийт 13 жингийн 19 тамирчин оролцсон юм.

Мөн ДАШТ-д оролцох баг тамирчдыг МЖБХ-ны ерөнхийлөгч Х.Баттулга удирдаж, дасгалжуулагчийн бүрэлдэхүүнд шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням, олимпийн аварга Н.Түвшинбаяр, Д.Баттулга, Х.Эрдэнэт-Од, Ш.Цэвэлмаа нар багтсан билээ.

Энэ удаагийн жүдо бөхийн ДАШТ-ээс 48 кг-ын жинд ОУХМ М.Уранцэцэг зодоглож, дэлхийн аварга болсноор манай улс түүхэндээ анх удаа дэлхийн аварга эмэгтэй жүдочоо өлгийдөн авсан билээ. Мөн ОУХМ Д.Амартүвшин эрэгтэйчүүдийн 60 кг-д мөнгөн медалийн эзэн болсон юм.

Хуваалцах