Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Жүдочид энэ оны тэмцээнээ Германаас эхэлнэ

Цагаан өмсгөлтнүүд энэ оны анхны гран при тэмцээнээ Германы Дюссельдорф хотод энэ сарын 19-21-нд хийнэ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жүдочид энэ оны тэмцээнээ Германаас эхэлнэ
Жүдочид энэ оны тэмцээнээ Германаас эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Цагаан өмсгөлтнүүд энэ оны анхны гран при тэмцээнээ Германы Дюссельдорф хотод энэ сарын 19-21-нд хийнэ. Үүнд манайхаас 22 тамирчин хүч үзэх юм. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д Г.Хэрлэн, Ц.Цогтбаатар, 66 кг-д Д.Төмөрхүлэг, А.Батсуурь, 73 кг-д С.Ням-Очир, Н.Хадбаатар, 81 кг-д О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн, 90 кг-д Л.Отгонбаатар, Г.Алтанбагана, -100 кг-д Н.Түвшинбаяр, Х.Цогтгэрэл, +100 кг-д Б.Тэмүүлэн, эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг, 52 кг-д М.Бундмаа, А.Цолмон, 57 кг-д Д.Сумьяа, 63 кг-д Ц.Мөнхзаяа, Б.Мөнгөнчимэг, 70 кг-д Ц.Наранжаргал, -78 кг-д П.Лхамдэгд, +78 кг-д О.Жавзмаа нар багтжээ.

Хуваалцах