Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Жүдочид Гүржээс Туркийг “дайлаар мордохоор” хүлгийн жолоо залав

Тэд өнгөрөгч долоо хоногт Гүржийн Тбилис хотноо болсон олон улсын тэмцээнд оролцож, багийн дүнгээр 36 орноос 11 дүгээр байрыг эзэлсэн юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жүдочид Гүржээс Туркийг “дайлаар мордохоор” хүлгийн жолоо залав
Жүдочид Гүржээс Туркийг “дайлаар мордохоор” хүлгийн жолоо залав. Зураг: МҮОНРТ

Олон улсын жүдо бөхийн холбооны ээлжит гран при тэмцээн маргаашаас ирэх ням гараг хүртэл Туркийн Анталия хотноо болно.

Тус тэмцээнд 36 орны жүдоч хүч үзэхээр мэдүүлгээ өгсөн бөгөөд манай улсаас эрэгтэйчүүдийн 60 кг-д Ж.Амарболд, Б.Амартүвшин, 66 кг-д Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх, 73 кг-д Н.Хадбаатар, 81 кг-д Г.Төрмөнх, Н.Дагвасүрэн, 90 кг-д Г.Алтанбагана өрсөлдөнө. Харин эмэгтэйчүүдийн 57 кг-д Ц.Хулан, 63 кг-д Б.Мөнгөнчимэг, +78 кг-д Б.Мөнхтуяа нар хүч үзэхээр Гүржээс Туркийг зорив.

Тэд өнгөрөгч долоо хоногт Гүржийн Тбилис хотноо болсон олон улсын тэмцээнд оролцож, багийн дүнгээр 36 орноос 11 дүгээр байрыг эзэлсэн юм. Тодруулбал эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Д.Төмөрхүлэг мөнгөн медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийн 57 кг-д Ц.Хулан шагналт V, мөн дөрвөн жүдоч шагналт VII байрт орсон билээ.

Хуваалцах