Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Жудочид гурван медаль хүртлээ

Казахстаны нийслэл Алматы хотноо болсон жүдо бөхийн Гран при тэмцээн өндөрлөлөө.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жудочид гурван медаль хүртлээ
Жудочид гурван медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Казахстаны нийслэл Алматы хотноо болсон жүдо бөхийн Гран при тэмцээн өндөрлөлөө. Тэмцээний сүүлийн өдөр 81 кг-д О.Ууганбаатар, -100 кг-д Э.Энхбат нар хүч үзэж хүрэл медаль хүртэн, медалийнхаа тоог нэгээр нэмснээр нийт гурван хүрэл медаль эх орондоо авчирлаа. Тодруулбал, тэмцээний эхний өдөр 78 кг-д Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар медаль хүртсэн бол 81 кг-д О.Ууганбаатар, -100 кг-д Э.Энхбат нар хүрэл медалийн буухиаг үргэлжлүүлсэн юм.

Тус тэмцээнд 13 орны 152 жүдоч эмэгтэй, эрэгтэй тус бүр долоон жинд өрсөлдсөн бөгөөд манай улсаас эрэгтэй зургаа, эмэгтэй нэг тамирчин зургаан жинд өрсөлдсөн юм.

Түлхүүр үг:Жудочид гурван медаль хүртлээ
Хуваалцах