Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Жүдочид "Их дуулга"-д хүч үзнэ

Азербайжаны нийслэл Баку хотноо энэ сарын 6-8-ны хооронд олон улсын жүдо бөхийн холбооны олимпийн эрх олгох "Их дуулга" тэмцээн болно.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жүдочид "Их дуулга"-д хүч үзнэ
Жүдочид "Их дуулга"-д хүч үзнэ. Зураг: МҮОНРТ

Азербайжаны нийслэл Баку хотноо энэ сарын 6-8-ны хооронд олон улсын жүдо бөхийн холбооны олимпийн эрх олгох "Их дуулга" тэмцээн болно. Тус тэмцээнд оролцохоор манай улсын шигшээ багийн тамирчид өнөөдөр хүлгийн жолоо заллаа.

Тамирчдыг танилцуулбал:

Эрэгтэй

  • 60кг-Ганбатын Болдбаатар /Булган аймаг Хангал сум, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн "Хангарьд" спорт хороо, 2014 оны дэлхийн аварга, 2015 оны багийн ДАШТ-ий хүрэл медальт/

  • 60кг-Дашдаваагийн Амартүвшин /Төв аймгийн Угтаалцайдам сум, Хил хамгаалах ерөнхий газрын "Хилчин" спорт хороо, "Багануур" ХХК, "Женко" клубын бөх/

  • 73кг-Сайнжаргалын Ням-Очир /Увс аймгийн Тэс сум, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн "Хангарьд" спорт хорооны тамирчин, олимп, дэлхийн АШТ-ий хүрэл медальт, багийн ДАШТ-ий хүрэл медальт/,

  • 81кг-Нямсүрэнгийн Дагвасүрэн /Завхан аймгийн Алдархаан сум, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн "Хангарьд" спорт хорооны тамирчин, 2015 оны багийн ДАШТ-ий хүрэл медальт/

  • -81кг-Отгонбаатарын Ууганбаатар /Говь-Алтай аймгийн Жаргалан сум, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн "Хангарьд" спорт хорооны тамирчин, 2015 оны багийн ДАШТ-ий хүрэл медальт/

  • -90кг-Гантулгын Алтанбагана / МУБИС, "Женко" клубын тамирчин/

  • +100кг-Баттулгын Тэмүүлэн /Увс аймгийн Малчин сум, "Женко" клубын тамирчин, 2015 оны багийн ДАШТ-ий хүрэл медальт/

Эмэгтэй

  • 52 кг-Мөнхбаатарын Бундмаа /Өвөрхангай аймгийн Хархорин сум, "Хүч" спорт хорооны тамирчин, ДАШТ-ий хүрэл, багийн ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт/

  • 52кг-Адьяасамбуугийн Цолмон /Өвөрхангай аймгийн Богд сум, Зэвсэгт хүчний "Алдар" спорт хороо, "Женко" клубын тамирчин/

  • 63кг-Цэнд-Аюушын Цэрэннадмид /Хөвсгөл аймгийн Галт сум, "Хүч" спорт хороо, "Женко" клуб/

  • 70кг-Цэнд-Аюушийн Наранжаргал /"Женко" клубын тамирчин, багийн ДАШТ-ий мөнгөн медальт/

  • -78кг-Пүрэвжаргалын Лхамдэгд /Архангай аймаг, "Женко" клубын тамирчин/

  • +78кг-ОУХМ Одхүүгийн Жавжмаа /"Женко" клубын тамирчин/

Тэднийг ОУХМ Гантөмөрийн Дашдаваа удирдан явна.

Хуваалцах