Жүдочид "Хонгконг-2015"-д хүчээ үзэж байна
"Хонгконг-2015" олон улсын тэмцээнд хүчээ үзэхээр өчигдөр эх орноосоо мордсон манай баг тамирчид Япон, БНСУ, Монгол, Малайз, Индонези, Тайван зэрэг орны 200 гаруй жүдочтой өрсөлдөнө.
Мэдээллийн алба

"Хонгконг-2015" олон улсын тэмцээнд хүчээ үзэхээр өчигдөр эх орноосоо мордсон манай баг тамирчид Япон, БНСУ, Монгол, Малайз, Индонези, Тайван зэрэг орны 200 гаруй жүдочтой өрсөлдөнө.
Жүдо бөхийн олон улсын тэмцээн өнөөдөр Хонгконгт эхэлж байгаа бөгөөд дасгалжуулагч Г.Энхбаяр, З.Сүхчулуун нарын удирдлагад 12 жүдоч оролцож байна.
“Хонгконг-2015”-д өрсөлдөж буй Монголын багийн бүрэлдэхүүнийг танилцуулбал:
Эрэгтэй: 55 кг Р.Алтанбагана /Женко/, Ч.Чинхүсэл /БТСДуС/, 60 кг У.Басхүү /Женко/, 66 кг Б.Пүрэвдаваа /Женко/, 73 кг О.Бадмаанямбуу /Женко/, +100 кг Б.Лхагва-Очир /Женко/, Т.Түвшинтулга /Женко/
Эмэгтэй: 45 кг Г.Мядагбадам /Боржин төв/, 48 кг Б.Хорлоо /Женко/, 52 кг Б.Мөнхжаргал /Женко/, 57 кг М.Ичинхорлоо /Женко/, 70 кг Ц.Мөнхгэрэл /Женко/
Тэмцээн гурав хоног үргэлжилж, ням гарагт өндөрлөнө.


















