Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Жүдочид Хорватыг зорино

Олимпийн эрхийн оноо олгох жүдо бөхийн цуврал тэмцээн буурал тивд үргэлжилнэ. Ээлжит гранпри тэмцээнийг энэ удаад Хорватын Загреб хотод зохион байгуулах юм.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жүдочид Хорватыг зорино
Жүдочид Хорватыг зорино. Зураг: МҮОНРТ

Олимпийн эрхийн оноо олгох жүдо бөхийн цуврал тэмцээн буурал тивд үргэлжилнэ. Ээлжит гранпри тэмцээнийг энэ удаад Хорватын Загреб хотод зохион байгуулах юм. Ирэх сарын 1-нд эхлэх тус тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй 20 тамирчин оролцохоор бэлтгэл сургуулилтаа базааж байгаа юм.

Монголын жүдо бөхийн шигшээ багтай Сингапур, Словенийн жүдочид хамтарсан бэлтгэл хийж эхлээд байна. Сингапураас 20 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг манай улсад 14 хоногийн бэлтгэл хийнэ. Харин Словениос -78 кг-ын жингийн тамирчин туршлага судлахаар дасгалжуулагчийнхаа хамт манай улсад иржээ.

Хуваалцах