Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

Жүдочид Мексикт хүч үзнэ

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг гранпри ангиллын цуврал тэмцээн Мексикийн Канкун хотноо энэ сарын 16-18-д болно.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жүдочид Мексикт хүч үзнэ
Жүдочид Мексикт хүч үзнэ. Зураг: МҮОНРТ

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг гранпри ангиллын цуврал тэмцээн Мексикийн Канкун хотноо энэ сарын 16-18-д болно.

Тус тэмцээнд манай улсаас эрэгтэйчүүдийн 60 кг-д улсын аварга Ж.Амарболд, 66 кг-д Зүүн Азийн аварга Б.Эрхэмбаяр, залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт Ц.Цогтбаатар, 73 кг-д ОУХМ Б.Пүрэдаваа нар өрсөлдөх аж.

Канкун хотод анх удаа гранпри ангиллын тэмцээн зохион байгуулагдахаар болсон бөгөөд манай баг тамирчид энэ сарын 10-д хилийн дээс алхах аж.

Хуваалцах