Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Жүдочид шилдгээ тодруулна

“Буянт-Ухаа” спортын ордонд өнөөдөр Монголын жүдо бөхийн холбооны 2014 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жүдочид шилдгээ тодруулна
Жүдочид шилдгээ тодруулна. Зураг: МҮОНРТ

“Буянт-Ухаа” спортын ордонд өнөөдөр Монголын жүдо бөхийн холбооны 2014 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ.

Энэ удаагийн тэмцээнд 30 гаруй байгууллагын 295 жүдоч эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр долоон жинд өрсөлдөж байна. “Хамтын хүч амжилт” уриатай тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 73, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг-ын жингийн барилдаан болох юм.

Нээлтийн ёслолын дараа медалийн төлөөх барилдаанууд явагдана. Харин маргааш эрэгтэйчүүдийн 81, 90, -100, +100, эмэгтэйчүүдийн 70, -78, +78 кг-ын жингийн барилдаан болох аж.

Түлхүүр үг:Жүдочид шилдгээ тодруулна
Хуваалцах